SaNaL BoDLoo uRaLDuuLaY

Sunday, March 14, 2010

Time travel /private survey/ part 1 /by SunHero/

Цаг хугацааны аялал

/нэгдүгээр хэсэг/

Бид мөрөөддөггүй, тооцоолж төлөвлөдөг, харин тооцоолж төлөвлөхийн тулд эхлээд мөрөөддөг.

Фридрих Вилгельм Ницше

Бид ямар нэгэн боломжгүй зүйлийг мөрөөдөж түүндээ хүрэхийн тулд тооцоолж төлөвлөх ажиллагааг хэрэгжүүлдэг нь шинжлэх ухааны хөгжлийн гол хөдөлгүүр байсан байж болох юм.

Цаг хугацаагаар аялана гэдэг нь бидний өнөөгийн шинжлэх ухааны түвшинд мөрөөдөл төдий зүйл. Энэхүү мөрөөдөлдөө хүрэхийн тулд тооцоолж төлөвлөсөн цөөн хэдэн санаагаа та бүхэнд хүргэхийг зорьлоо.

Хөлөг онгоц эрэг дээрээ байхдаа аюулгүй ч тэр далайд гарахад зориулагдан бүтээгдсэн. Харин бид юунд зориулагдан бүтээгдсэн юм бол. Зарим хүмүүс эрэг дээрх өөрийн аюулгүй байдлыг хангасан амьдралаар амьдардаг. Гэхдээ хүн зүгээр эрэг дээр байх гэж бүтээгдээгүй. Бид өөрсдийн аялалаа эхлэх тэр үед бидний амьдрал жинхэнэ утгаараа утга учиртай болно. Амьдралд далайн шуурга, хуй салхи мэт үйл явдлууд олон тохиолдож болох ч бидний ялалт нь шинэ нээлт байх болно. Цаг хугацааны аялалын гүнд нэвтрэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн өөрийн бяцхан аялалаа эхлүүлсэн минь энэ.

Тэгэхээр хэрхэн цаг хугацаагаар аялах вэ?

Энэ асуултын хариулт нь их өргөн цар хүрээг хамарсан, эсвэл дэндүү харьцангуй байж болох юм. Цаг хугацаа бол энэ дэлхий ертөнцийн хамгийн хүчирхэг нэгэн үзэгдэл. Цаг хугацаа бүхнийг чадна. Хайр, үхэл, амьдралын мөн чанарыг зөвхөн цаг хугацаа л бүрэн утгаар нь харуулж чадна. Бид яаж ч сөгдөж мөргөж гуйгаад цаг хугацаанаас амь аврагдахгүй. Тэр бүхнийг зохицуулж ертөнцийг удирддаг. Бурхан гэж байдаг бол тэр нь цаг хугацаа юм. Тэгэхээр цаг хугацааны нууцад нэвтэрнэ гэдэг нь ертөнцийн хамгийн агуу нууцад нэвтэрнэ гэж ойлгож болно. Цаг хугацааны нууцыг судлахад бусад бүх нууцууд өөрөө аяндаа тодорхой болно. Цаг хугацаа ертөнцийн бүх нууцыг захирна.

Олон үг нуршилгүй одоо гол асуудалдаа орцгооё.

Николай Коперник дэлхий нарыг тойрдог гэдэг санааг анх гаргасан тэр цаг үеэс хойш Галилео Галилей, Исаак Ньютон, Альберт Эйнштэйн гэж ертөнцийн нууц дамжин нээгдсээр хүн төрөлхтөн 20 зуунтай золгоход Харьцангуйн Ерөнхий онол гарч ирсэн нь цаг хугацааны аялалын талаар анхны сэжүүрийг гаргасан үйл явдал байлаа. Эйнштэйний үйл хэргийг Стивен Хокинг үргэлжлүүлж хар нүхны талаар таамаглалаа дэвшүүлсэн нь цаг хугацааны аялал боломжтой гэдэг томоохон мессежийг хүмүүст өгсөн. Ингэж он цаг улиран өнгөрч шинжлэх ухаан хурдацтай хөгжсөөр 21-р зуун гарлаа. Эрдэмтэдийн тооцоолсноор хэрэв та астрономын хурд буюу гэрлийн хурд /300’000 км.секунд/ хурдаар хөдөлбөл цаг хугацааны ороомгоос гарч чадна гэж үзэж байна. Бид дэлхийн татах хүчнээс гарахын тулд сансрын нэгдүгээр хурд /8км.секунд/ хурднаас илүү хурд авах шаардлагатай. Тэгвэл цаг хугацааны татах хүчнээс гарахын тулд гэрлийн хурднаас илүү хурдаар хөдлөх хэрэгтэй гэсэн санааг сүүлийн үеийн эрдэмтэд дэвшүүлж байгаа юм байна. Биетийг гэрлийн хурдаар хөдөлгөнө гэдэг нь маш хэцүү буюу маш их энерги, хүч шаардагдах асуудал юм. Гэрэл бол ертөнцөд байж болох хамгийн хөнгөн биет, гэрлийн хурд бол ертөнцөд байж болох хамгийн дээд хурд. Үүнээс дүгнэвэл гэрэл хамгийн хөнгөн нь учраас хамгийн хурдтай нь юм. Бид тэгвэл хэрхэн гэрлийн хурдыг гарган авах вэ?

Гэрлийн хурдыг гарган авах нь хэцүү зүйл хэдий ч хүн төрөлхтөн гайхамшгийг олон бүтээсэн агаад цаашид ч бүтээсээр байх нь тодорхой тул тэр тал дээр би нэг их санаа зовохгүй байна. Гэрлийн хурд гарган авах нь цаг хугацааны асуудал байж болох юм. Миний гол төвлөрч ярих зүйл бол яаж гэрлийн хурдаар хөдлөх бус хэрхэн цаг хугацаагаар аялах л юм.

Өнгөрсөн Одоо Ирээдүй гэсэн 3 орон зайд хүн төрөлхтөн оршдог. Харин зарим хүмүүсийн үздэгээр хүн төрөлхтөн 2 орон зайд амьдардаг бөгөөд тэр нь өнгөрсөн ба ирээдүй юм. Өөрөөр хэлбэл одоо цаг гэж байхгүй. Бид одоо цагийг барьж авч чаддаггүй. Хором мөч өнгөрөх бүрт тэр нь өнгөрсөнрүү шилдэг. Яг одоо гэдэг үгийг хэлээд дууссан л бол тэр өнгөрсөн. Өнгөрсөн бол нэг секунд эсвэл нэг жилийн нэг агшны өмнө байсан нь ялгаагүй. Тэгвэл бид өнгөрсөн ирээдүй гэсэн 2 орон зайн яг зааг дээр амьдардаг юм байна.

Бид яг одоо нэгэн автобусанд явж байна гэж төсөөлцгөөе. Урд бас нэг автобус, хойно нэг автобус. Урд байгаа автобусны яваад өнгөрсөн замаар нь бид явах бөгөөд бидний явсан замаар хойно байгаа автобус явна. Урд яваа автобусаа ирээдүй, хойно байгаагаа өнгөрсөн гэж нэрлэе. Та ирээдүйд очихыг хүсвэл одоо сууж байгаа автобуснаасаа буугаад урд, эсвэл хойд автобусанд орж болно. Гэхдээ энэ сонсогдож байгаа шигээ тийм амар зүйл бас биш юм. Ирээдүйд очих боломжтой. Урд байгаа автобусанд та суухыг хүсвэл зүгээр л очоод суучих. Энэ автобуснаасаа бууж урд байгаа автобусанд суухын тулд та гэрлийн хурдаар хөдөлдөг байхад л болно. Гэхдээ өнгөрсөн үе буюу хойно байгаа автобусанд хэрхэн суух вэ?

Өнгөрсөнрүү очих нь ирээдүйрүү очихоос илүү түвэгтэй байж болох юм гэсэн таамаглалаа та бүхэнд хүргэхийг зорьж байгаа минь энэ. Учир нь өнгөрсөн үе гэдэг болоод өнгөрсөн буюу та тэнд очоод нэг зүйлийг л багахан өөрчлөхөд таны байсан цаг үе ирээдүй бүхэлдээ өөрчлөгдөнө. Гэхдээ тэр өөрчлөлт нь өмнөхөөсөө муу үр дагаврыг авчрана. Яагаад муу үр дагавар авчирдаг талаар дараа дараагийн гарах нийтлэлүүдийг уншсанаар та тодорхой мэдэх болно. Миний хэлэх гээд байгаа санаа бол өнгөрсөн үерүү очих нь хориотой зүйл юм. Яагаад гэвэл тэр бүхэн аль хэдийн болоод өнгөрсөн зүйл. Whats done is done, whatever happened, happened. Та өнгөрснийг өөрчилж чадахгүй. Харин ирээдүй бол өөр. Ирээдүйд бий болох зүйл нь одоохондоо болоогүй байгаа. Тиймээс ирээдүйрүү очиход таныг хориглоод байх зүйл үгүй болов уу. Гэвч энэ ердөө нэг өчүүхэн миний таамаглал төдий зүйл юм.

Бас нэг таамаглал:

Бид хүн гэдэг цорын ганц дахин давтагдашгүй шинж чанартай гэж ярьдаг. Яг тань шиг зүс царайтай, яг тань шиг бодож сэтгэдэг, яг таны хуулбар мэт хүн энэ ертөнцөд өөр байхгүй. Та бол цор ганц. Миний одоо дэвшүүлэх таамаглал нь энэний эсрэг юм. Та цорын ганц биш. Яг тань шиг сэтгэдэг, яг тань шиг царайтай, яг таны хуулбар энэ ертөнцөд сая саяараа байгаа. Энэ сонин санагдаж болох юм. Одоо дэлгэрэнгүй тайлбарыг өгье.

Хэрэв та ирээдүйд эсвэл өнгөрсөн үерүү очлоо гэж бодъё. 10 жилийн дараах үерүү очиход тэнд танаас 10 насаар хөгшин та оршин байна. Та 2 бодитоор бие биенээ хараад уулзах боломж тэнд бүрдэх болно. 10 жилийн өмнөхрүү очиход 10 насаар залуу та мөн оршин байна. Үүнээс нэгэн маш чухал дүгнэлтийг гаргаж болно. Цаг, минут, секунд, хором, мөч, агшин бүрийн тоогоор та оршин байна. Та 2010 оны 3-р сарын 8-нд байна гэж бодоход 2010 оны 3-р сарын 10-ны өдөр очиход танаас 3 хоногоор хөгшин та тэнд мөн оршин байна. Нэг секундыг алгассан тохиолдолд л танаас нэг секундээр хөгшин та мөн оршин байна. Ингэхийн тулд та гэрлийн хурдаар хөдлөх хэрэгтэй.

Таамаглалын эсрэг таамаглал:

Хэрэв дээр дэвшүүлсэн таамаглал танд үнэмшилтэй бус байвал сүүлийн вариант нь ийм нэгэн таамаглал байж болох юм.

Та нэг жилийн өмнөх үерүү очихын тулд хорвоо ертөнцийг бүхэлд нь нэг жилийн өмнөх үерүү аваачна. Өөрөөр хэлбэл та ганцаараа биш дэлхий нийттэй бүхлээрээ хамт аялацгаана гэсэн үг. Бусад хүмүүс энэ аялалд оролцох хүсэлтэй үгүйг үл харгалзан цагийг дураараа ухрааж, урагшлуулна. Энэ бол миний бодож олсон хамгийн боломж муутай таамаглал юм. Дэлхий ертөнцийг бүхэлд нь ухрааж, урагшлуулна гэдэг хүний хийж чадах зүйл мөн гэдэгт эргэлзэж байна. Үүнийг хийхэд асар их энерги хүч шаардагдана.

Эхний таамаглал нь та цаг хугацаагаар аялахад харьцангуй хөнгөн, зөвхөн та л аялна. Бусад нь хэвийн амьдралаа үргэлжлүүлнэ.

Сүүлийн таамаглал нь та дэлхий ертөнцийг бүхэлд нь хөдөлгөнө гэсэн үг.

За тэгээд алтан цагаасаа тодорхой хэмжээг зарцуулан миний нийтлэлийг уншсан эрхэм уншигч танд баярлалаа. Бидний эргэн тойронд гайхамшиг хүрээлэн байна. Таны хийх зүйл бол тэднийг олж харах. Амьдралд гайхамшиг олон тохиолддог яагад гэвэл амьдрал өөрөө гайхамшиг юм.

Дараагийн гарах нийтлэлүүд:

* Цаг хугацааны аялал 2-р хэсэг Тогтмол /Constant/ синхрон үзэгдлийн мөн чанарыг тайлбарлах нь, амьдрал тогтмол юм бол тэр нь......
* Цаг хугацааны аялал 3-р хэсэг Хувьсагч /Variable/ Хүн өөрөө хувьсах хэмжигдэхүүн байж болох юм. амьдрал хувьсагч юм бол тэр нь....
* Цаг хугацааны аялал 4-р хэсэг. Дэлхий дээрх учир битүүлэг газрууд 1. Бермудын гурвалжин цаг хугацааны аялалын хаалга байж болох юм.
* Цаг хугацааны аялал 5-р хэсэг. Дэлхий дээрх учир битүүлэг газрууд 2. Үхлийн хөндий ба шинэ амьдрал
* Цаг хугацааны аялал 6-р хэсэг. Хар нүх
* Цаг хугацааны аялал 7-р хэсэг. ???????????????????????

нийтлэл тус бүр долоо хоног бүрийн Даваа гаригт тавигдана.

No comments:

Post a Comment