SaNaL BoDLoo uRaLDuuLaY

Sunday, April 11, 2010

ЦАГ ХУГАЦААНЫ АЯЛАЛ /гуравдугаар хэсэг/ By Sunhero

Цаг хугацааны аялал

/гуравдугаар хэсэг/

Хувьсах хэмжигдэхүүн Variable

I have entrusted entire my life just for investigate relative theory. Finally l understood the most important thing. Do you know what is variable?

Its us! Human is variable. Because we choices!

/Daniel Faraday/ in LOST season 5 episode 14

Хамелеон гэж нэрлэгдэх нэгэн төрлийн хэвлээр явагч хүйтэн цуст гүрвэлтэй төстэй амьтан өөрийн биеэ орчинтойгоо зохицуулан өнгөө хувиргаж дайснаасаа өөрийгөө хамгаалдаг нь ховор тохиолдох амьтны өвөрмөц шинж гэлтэй. Арьсныхаа өнгийг дураараа өөрчилдөг амьтан үнэхээр өөр байдаг болов уу. Хамелеоны арьсыг бидний хувь тавилан гэж төсөөлбөл бид хамелеон шиг дураараа сонголт хийж чадах болов уу?

Энэ удаагийн нийтлэл ерөнхийдөө хувьсах хэмжигдэхүүн дээр төвлөрнө. Хувьсах гэдгийн мөн чанар нь энэ тогтмол бус буюу дураараа өөрчлөгдөнө гэж ойлгож болох юм. Бид математикт Х, У гэх мэт хувьсах хэмжигдэхүүнүүдийг үздэг. Х эсвэл У-н оронд ямар ч тоо орлуулж тавиад үр дүн нь нэгэн зорилготой гардаг нь гайхалтай. Танд хэзээ нэгэн цагт бидний амьдрал бүхэлдээ томъёо юм гэсэн бодол төрж байсан уу.

Нэгэн эрдэмтэн залуу байжээ. Тэр залуу өөрийн амьдралаа бүхэлд нь харьцангуйн онолыг судлахад зарцуулж л дээ. Эцэст нь нэгэн зүйлийг ойлгосон байна. Энэ хэдийгээр кинон дээр гардаг нэг хэсэг боловч бодоод байхаар үнэхээр үнэн юм шиг надад санагддын. Тэр Даниэл Фарадэй гэгч физикч залуу амьдралыхаа судалгааны үр дүнд нэг зүйлийг маш сайн ойлгосон байна. Таны бодлоор хувьсах хэмжигдэхүүн гэж юу вэ? What is variable? Даниэл Фарадэйн үзэж байгаагаар бидний математикт үздэг тэр Х, У гэдэг хувьсах хэмжигдэхүүн нь бид өөрсдөө юм. variable is us, human is variable. Хувьсах хэмжигдэхүүн гэж хүн юм байна. Яагаад гэвэл бид сонголт хийдэг. Бидний сонголт хувьсах чанартай байдаг. ямар ч сонголтыг хүн хийж болно. Түүнээр нь амьдрал цааш өрнөдөг юм гэсэн санааг хүргэхийг тэрхүү физикч зорьсон байна.

Бидэнд заримдаа нэг тийм сонин мэдрэмж төрдөг. Ямар нэгэн юм болоход тэр нь урьд өмнө нь аль хэдийнэ болоод өнгөрчихсөн мэт сэтгэгдэл төрж гэхдээ бид яг хэзээ гэдгийг нь тодорхой санадаггүй. Эсвэл ямар нэгэн газар очиход тэр нь нэг л танил мэдрэмж төрж аль хэдийнээ та тэнд байсан мэт дотно мэдрэмж, дотно үнэр, танил амт гэхдээ хэзээ болсон нь тодорхойгүй. Бидэнд бүгдэнд маань энэ мэдрэмж их бага хэмжээгээр төрдөг. Зарим хүмүүс үүнийг урьд настай холбон тайлбарладаг. Хамгийн үнэмшилтэй тайлбар нь зүүдтэй холбоотой тайлбар байж бас болох юм. Бид мартагдсан зүүдээ биелэх үед нь гэнэт санадаг. Байж болох боломжийн хувилбар шүү. Энэхүү учир битүүлэг мэдрэмжийг олон улсын хэллэгээр De Ja Woo гэдэг юм байна. Энэ нь франц үг хэдий ч Англи, Америк зэрэг барууны орнууд энэ үгийг яриандаа их хэрэглэдэг. Тэгвэл De Ja Woo яагаад үүсдэг юм бол. Үүнийг зэрэгцээ ертөнц гэдэг зүйлтэй холбон тайлбарлаж зарим нэг таамаглалуудыг дэвшүүлж болно. Зэрэгцээ ертөнц гэдэг нь бидний сонгоогүй сонголтуудаас үүсэх ертөнц гэж ойлгож болно. Эхний болон хоёрдугаар нийтлэлийг уншаад танд сонгогдоогүй боломж гэдэг зүйлийн талаар ойлголт суусан байгаа. Өмнөх нийтлэлд бид өнөөдөр яагаад энд байгаа тэр шалтгаанаа өөрсдийн хийсэн сонголтуудтай холбон тайлбарласан. Зэрэгцээ ертөнц гэдэг маань хэрэв та тухайн үед өөр сонголт хийсэн бол таны амьдрал ямар байх байсан бол гэдэг асуултанд хариулт өгөх юм. Одоо бүх зүйлийг маш энгийнээр тайлбарлах гээд оролдоод үзье.

Та хээр хөдөө газар ганцаараа аялж байна гэж төсөөлье. Гэтэл өмнө чинь хоёр салаа зам байна. Нэг нь аз жаргалын зам, нөгөө нь хайр дурлалын зам байна гэж төсөөлийлдөө. /хэхэ/. Та аз жаргалын замыг сонголоо гэж бодъё. Хайр дурлалын зам бол энэ тохиолдолд таны сонгоогүй сонголт болно. Харин бидний байгаа хирнээ байдаг гэдгийг нь мэддэггүй, мэдэрдэггүй тэр зэрэгцээ ертөнцөд мөн та байгаа. Харин тэр зэрэгцээ ертөнцөд та хайр дурлалын замыг сонгох болно. Ингээд таны 2 хувилбар хоёр өөр замаар явж 2 өөр амьдралаар амьдарна. Тэдний нэг нь одоогийн та, нөгөө нь зэрэгцээ ертөнцийн та. Тэгвэл De Ja Woo хэзээ үүсдэг вэ? Хүнд хоёроор зогсохгүй сая сая сонголтуудаас зөвхөн нэгийг нь сонгох хэрэг гардаг. Харин сая сая сонголт бүрийн тоогоор таны зэрэгцээ ертөнцүүдийн хувилбарууд өөр өөр сонголтоор амьдарч байна. Бас сонголт давхцах тохиолдол олон гарж таарна. Эхний сонголтоор та болон таны зэрэгцээ ертөнцийн хувилбар ижил сонголт хийж болно. Энэ тохиолдолд дараагийн сонголтыг хийх хүртэлх тэр богино агшны хугацаанд та 2 бие биенээ мэдэрч болно. Энэ нь зарим нэг зүйл огт тохиолдоогүй хирнээ тохиолдчихсон мэт санагддаг тэр мэдрэмжид бяцхан тайлбарыг өгч чадаж байгаа гэдэгт найдаж байна. Та болон таны хувилбарын дараагийн сонголт нь өөр тохиолдолд энэ мэдрэмж нь дуусдаг байна. Өөрөөр хэлбэл De Ja Woo бол зэрэгцээ ертөнцүүдийн мөргөлдөөн гэж хэлж бас болох юм.

Цаг хугацааны гажилт гэдэг зүйл байгалийн зарим нэг элементүүдэд харилцан адилгүй хэмжээгээр илэрдэг гэж зарим эрдэмтэд үздэг байна. Ихэнх тохиолдолд энэ нь маш их хэмжээний усний тохой орчимд тохиолддог байж болох юм. Жишээ нь: Бермудийн гурвалжингийн ойр хавьд барагцаалбал 100 км диаметртэй усан эргүүлгийн дэргэд цагийн зүү зогсдог гэнэ. Энэ тухай олон гайхалтай баримт байдаг. Харин агаарын хүчтэй ороомог урсгал, хуй салхи нь цаг хугацаанд нөлөөлөхдөө уснаас харьцангуй бага байдаг юм байна.

Цаг хугацаагаар аялагчдын жишээ олон байдаг. Бид дараа дараагийн нийтлэлүүдээр итгэхийн аргагүй олон баримттай нүүр тулах болно.

Бид тогтмол болон хувьсах гэсэн сэдвүүдээр бяцхан мэдээллүүдийг солилцлоо. Дараа дараачийн нийтлэлүүд ихэвчлэн баримт болон түүх дээр үндэслэгдсэн шинэ таамаглалуудаас бүрдэх болно. Энэ удаагийн нийтлэлийг энд хүргээд өндөрлөе. Дараа дараагийн нийтлэлүүд илүү сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна.

За тэгээд алтан цагаасаа тодорхой хэмжээг зарцуулан миний нийтлэлийг уншсан эрхэм уншигч танд баярлалаа. Бидний эргэн тойронд гайхамшиг хүрээлэн байна. Таны хийх зүйл бол тэднийг олж харах. Амьдралд гайхамшиг олон тохиолддог яагад гэвэл амьдрал өөрөө гайхамшиг юм.

Дараагийн гарах нийтлэлүүд:

* Цаг хугацааны аялал 4-р хэсэг. Дэлхий дээрх учир битүүлэг газрууд 1. Бермудын гурвалжин цаг хугацааны аялалын хаалга байж болох юм.
* Цаг хугацааны аялал 5-р хэсэг. Дэлхий дээрх учир битүүлэг газрууд 2. Үхлийн хөндий ба шинэ амьдрал
* Цаг хугацааны аялал 6-р хэсэг. Хар нүх
* Цаг хугацааны аялал 7-р хэсэг. ???????????????????????

нийтлэл тус бүр долоо хоног бүрийн Даваа гаригт тавигдана.